Танихгүй ертөнц!!! (1-р хэсэг)

8782189572_c86e76f59e_m

Блогийнхоо ойд зориулан шинэ өгүүллэг эхлүүлж байна. Хэхэ үрэгжлэл нь хэзээ орохыг үнэхээр хэлж мэдэхгүй нь. ямар ч байсан ийм сэдвээр бичиж байгаагүй болохоор дутуу дулмиг зүйл их байгаа байхаа хэдий тийм боловч та бүхэн минь дэмжээрэй. Зиак Танихгүй ертөнц!!! (1-р хэсэг) хүлээн авна уу 😀

Миний өгүүлэх түүх та бүхэнд итгэмээргүй эсвэл инээдтэй санагдаж болох юм. Урьд нь би ид шидийг хийсвэр хоосон зүйл гэж боддог байлаа. Харин дараа нь миний амьдарч байсан ертөнц хуурамч гэдгийг тэр нэгэн явдлаас хойш мэдсэн юм даа. Одоо ч гэсэн би өөрийн мэдэхгүй ертөнцөд амьдарсаар магадгүй энэ миний амьдралын үүрдийн хэмнэл байх….

Энгийн л нэг өдөр хичээлээ тараад гэртээ харилаа… яагаад ч юм дотор нэг л түгшүүртэй… гэртээ хурдан харь гэж хэн нэгэн нь надад хэлээд ч байх шиг… яарч сандран гэртээ ортол хүн байсангүй. Уг нь ээж маань байх ёстой юмсан… хаачсан юм бол… гэтэл гэнэт хаалга хүчтэй хаагдах чимээ гарав… дээд давхарын өрөөнөөс доош буун харвал… ээж маань хамаг юмаа цүнхрүүгээ хийж харагдлаа…

Yoona: ээж…

Ээж: бурхан минь /ихэд цочив/

Yoona: яасан бэ? Ямар нэгэн юм болоо юу? Та яагаад бүх юмаа баглаад байгаа юм бэ???

Ээж: хурдан өрөөлүүгээ ороод хувцаасаа ав…

Гэж ихэд түгшсэн бас сандарсан байдлаар хэлэв… ээжийг хараад юу болсныг мэдэхгүй хэрнээ гэнэт айдас гэх зүйл намайг нөмрөн авах нь тэр…

Yoona: ээжээ… та юу яриад байгаа юм бэ??? Юу болсын… яагаад ингээд байгаагаа хэлэх хэрэгтэй ш дээ…

Ээж: чамд тайлбарлаж байх цаг алга… хурдан өрөөрүүгээ яваад хувцасаа аваадах… яг одоо… /чанга хашхирав/

Би ч айсандаа ухаан мэдрэлгүй дээшээ гарч хувцасаа цүнхрүүгээ хийлээ… энэ үед ээж над дээр орж ирэн…

Ээж: ийм их зүйл авах хэрэггүй… хэд хоног солих хувцасаа л ав…

Yoona: аав аав яасан юм бэ???… надад ядаж учрыг нь хэлэхгүй юм уу???

Ээж: тэгэх цаг байхгүй гэж хэлээд байхад…

Гээд хувцасыг минь цүнхэлсэн болоод  шүүрэн авч доош буулаа. Би ч араас нь дагав… гэтэл хаалга хэн нэгэн нь нүдэж эхлэв…

Ямар аймар юм бэ? Жинхэнээсээ бидэнд болохгүй зүйл тохиолдсон бололтой… ээж миний гараас чанга гэгч нь атгаж зогсов… нөгөө хүмүүс ч нүд эрмэхийн зуур хаалгыг минь эвдэн ороод ирлээ… өмнө нь огт харж байгаагүй хүмүүс. Бүгд хар хувцастай бас өндөр том биетэйгээс гадна хүйтэн хөндий догшин харцтай… үнэхээр аймар хүмүүс байна. Би айсандаар ээжийнхээ гарыг чанга гэгч нь атган хойш ухарч ард нь орж нуугдлаа…

Уулзалгүй удаж Миронда…

Миронда сая Миронда гэсэн үү??? Энэ хүн хэнийг хэлээд байгаа юм болоо…

Ээж: Тэпи…. чи их хөгширсөн харагдаж байна…

Тэпи: өөдгүй байна шүү… уулзалгүй ийм их удчихаад урам хугалахаар үг хэлж байдаг…. тийм ээ цаг хугацаа гэдэг зүйл чамайг биш намайг дайрсан бололтой…

Ээж: энэ бүхэн чиний сонгосон буруу замын л үр дүн…

Тэпи: инээдтэй юм… одоо чи бид 2 буруу зөв замын талаар яриад яахав дээ… хэн хэн маань тэр үед сонголтоо хийсэн. Хөөөөх…. тэр ард байгаа охин чинь хэн бэ??? Ааааннннн нээрээ чи чинь охинтой билүү… их үзэсгэлэнтэй харагдаж байна гээч…

Ээж: түүнээс хол бай… ганц л алхам ойртвол би яаж ч магадгүй шүү…

Тэпи: чи намайг арай өмнөх шигээ сул дорой гэж бодоогүй биз дээ… эзний хүчээр үнэхээр санаанд оромгүй гайхамшигт хүчийг би өөрийн болгосон… наад охиноо надад өгвөл чамайг амьд үлдээж болох л юм… хуучин цагийн нөхөрлөлөө бодоод…

Ээж: нөхөрлөл гэв үү??? ингэж ярих хэрэггүй. яагаад гэвэл тэр үг дэндүү олон жилийн өмнө үгүй болсон… одоо чи миний хувьд хэн ч биш… зүгээр л нэг өрөвдөлтэй боол….

Тэпи: боол гэнээ??? Боооооол гэсэн үү???

Ээж: тийм ээ. Чи бол Wallmer-ын боол… өөр  хэн ч биш…

Тэпи: ойлголоо… энэ бүгдийг чи өөрөө хүссэн шүү… охиныг барь…

Гээд хамт явсан хүмүүстээ тушаал өглөө… ээж миний гараас чанга атгасан хэвээр… амандаа нэг юм шивнэх шиг болов… хамаг бие минь салгалан чичирч бас толгой эргэн дотор муухайрах шиг… тийм болоод ч тэр үү нүдээ тас анилаа…

Ээж: чи зүгээр үү????

Yoona: ээжээ /чанга тэврэх/ ээжээ юу болоод байгаа юм бэ? Тэр хүмүүс хэн юм бэ??? Бас яагаад намайг барих гээд байгаан???

Баахан асуулт асуусныхаа дараа би эргэн тойрноо анзаарах сөхөөтэй болов… ээээээээээээээ бурхан минь…… энэ чинь юу вээээ?????? өндөр бүүр хэтэрхий  өндөр газар байна ш дээ… байж боломгүй юм… тэгээд бас шөнө болчихсон байна. Түрүүн түрүүн нар жаргаагүй байсан биз дээ… хэзээ дээ… юу болоод байгаа юм бэ??? одоо одоо л хаана байгаагаа ойлголоо…. Эльфийн цамхаг… бид Эльфийн цамхаг дээр байна шүү дээ…. яаж яаж энд… юу болоод байгаа юм бэ??? Жинхэнээсээ юу болоод байгаа юм бэ????

Гайхсандаа ч тэрүү айсандаа ч тэрүү хамаг бие минь арзайж нэг л сонин болчихлоо….

Ээж: гайхах хэрэггүй ээ…

Yoona: юу??? Гайхах хэрэггүй гэсэн үүү???? Яаж яажжжжж би гайхахгүй байхын… хэдэн сонин хүмүүс биднийг барих гэж хөөн тэгээд бас болоогүй… хаа байсан эльфийн цамхагийн орой дээр нь зогсож байхад… намайг гайхах хэрэггүй гэж хэлж байгаа юм уу???????? Юу болоод байгаа юм бэ???? Хэдхэн сек-ийн дотор яаж бид нар энэ дээр зогсож байгаан… яаж….

Ээж: тайвшир… тайван бай… одоо чамд бүгдийг тайлбарлая….  тэр хүмүүст чи хэрэгтэй….

Yoona: юу яахаараа би хэрэгтэй гэж… би яасан  гэж???

Ээж: үнэндээ чи бол шулам…

Yoona: юуууу гэнэээ???? Хахаха /би тэсгэлгүй инээлээ/ ёооооо юун инээдтэй юм яриад байгаа юм бэ????  Та жинхэнээсээ солиорчихож… би шулам гэнээ??? Шулам…. очиж очиж шулам уу??? Нэртэйгээр нь та намайг Harry Potter-ийн дараагийн төрөл гээд хэлчихээж… ээжээ одоо наад тоглоомоо боль… наадах чинь инээдтэй санагдахгүй байна шүү жинхэнээсээ….

Ээж: үнэн… чи бол 3 дах үеийн шулам…

Yoona: юу???? 3 дах үе гэнээ?????

Байж боломгүй юм… би яг зүүдлэж байгаа байх… яг зүүдлэж байна… тийм ээ… хурдан энэ зүүднээс сэрэх хэрэгтэй…. хурдан… гээд би нүүрээ алгадлаа…

Ээж: чи чинь яаж байна…

Yoona: бүгд хэвээрэй байна… огтхон ч сэрэхгүй байна ш дээ… тэгэхээр зүүд биш хэрэг үү???

Ээж: чамд ямар байгааг ойлгож байна…. уучилаарай охин минь… уг нь чамайгаа энгийн хүний амьдралаар амьдруулахыг хүссэн юм… гэтэл…

Yoona: утгагүй юм… надад ямар ч чадвар байхгүй… би хэзээ ч хэн нэгнээс онцгой тийм сая таны хийсэн шиг зүйл хийж байгаагүй… тийм байхад би яаж шулам байх юм бэ?

Ээж: итгэхэд хэцүү байгааг чинь мэдэж байна… гэхдээ энэ бүгд үнэн…

Yoona: тэгхээр та бас шулам гэж үү???

Ээж: яаж бид энэ дээр гарсан гэж бодож байна. Энэ энгийн хүний хийх зүйл мөн гэж үү????

Yoona: үгүй ээ би итгэхгүй байна…. шулам гэдэг чинь арзайсан үс муухай шүд хорон муу санаатай хүнийг хэлдэг биз дээ… Гэтэл та тийм биш… бараг энэ хорвоогийн хамгийн сайхан сэтгэлтэй хүн… тийм байхад шулам гэнээ???ийм байж болох уу???? аав… аав энгийн хүн хүн биз дээ….

Ээж: үгүй ээ… аав чинь шидтэн….

Yoona: өөө гайхалтай тэгхээр би шулам шидтэн 2-ын дундаас гарсан хүүхэд болж байна уу??? Тэгээл тэд намайг барих гээд байгаа гэж үү???

Ээж: тийм бишээ… тэд чамайг 3 дах үеийн шулам гэдгийг мэдчихсэн… тэгээд л барих гэж байгаа юм…

Yoona: тийм шулам байлаа гээд яана гэж… ямар ч чадвар байхгүй надаар яах гээд байгаан…

Ээж: үнэндээ бид бол шинэ үеийн шуламууд… шинээр тодордог шулам гэж бараг байдаггүй ихэнх нь хэдэн зуун мянган жилээс дамжиж ирсэн шуламын удамтай хүмүүс байдаг… харин эмээ чинь бол цэвэр шинэхэн цусны шулам…

Yoona: ойлгохгүй байна. Эмээ шуламын удамгүй хэрнээ шулам болчихсон хэрэг үү???

Ээж: тийм ээ…  эмээгээс чинь эхлээд манай удмын шуламын үе эхэлж байгаа гэсэн үг…

Yoona: эмээ та тэгээд би… яагаад заавал 3 дах үе гээд байгаа юм бэ???? Тэд намайг 3 дах үе болохоор барих гэж байгаа гэсэн…. яагаад???

Ээж: тэр бол……. чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй нь… эртний нэг хар дом байдаг юм… тэр домыг хийхэд чи хэрэгтэй… үнэндээ 3 дах үеийн шулам хамгийн хүчэрхэг нь байдаг… түрүүн хэлсэн шүү дээ ихэнх шулмууд олон зуун мянга жилийн үеэс удамшиж ирдэг болхоор 3 дах үеийн шулам гэж огт байдаггүй… харин цорын ганц нь чи… энэ мянган байтугай дараагийн мянганд ч дахин энэ үе тохиохгүй байх…

Yoona: тэгвэл миний хүч хэнд хэрэгтэй гэж……

Ээж: тэрийг мэдэх шаардлагагүй ээ… ээж нь тэр хүнтэй өөрөө учраа олно…

Yoona:  та юу яриад байгаа юм бэ??? Тийм аймар хүмүүсийг та ганцаараа эсэргүүцэж чадахгүй ээ… би таныг яасан ч орхихгүй яасан ч…

Ээж: охин минь…

Гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн намайг чангаас чанга тэвэрч авав….

Ээж: ээж нь чамайгаа хамгаална…. заавал… тийм болохоор санаа зовох хэрэггүй… нүдээ аниарай…

гэхэд нь би нүдээ анилаа…. тэгэхэд ээж намайг цээжиндээ улам чанга тэвэрэн… хэсэг чимээгүй зогсож байснаа::::

Ээж: одоо нээж болно…

гэж хэлэхэд нь нүдээ нээлээ…. гэтэл бид нэг байшингийн өмнө зогсож байв… үнэхээр аймар юм… яг л аймшигийн байшин шиг… удахгүй нурах гэж байгаа мэт энэ тэнд нь ямар нэгэн юм чихран дуугарна. Дээрээс нь тэнгэрийн бараан үүлнээс үе үе цахих цахилгаан нь сүрийг улам нэмэн зүрхэнд айдас хуруулах мэт….

Yoona: энэ ямар гээчийн газар вэ????

Ээж: энэ бол шидтэний сургуульд хүрэх хаалга…

Yoona: шидтэний сургууль гэнээ????????

Дараагийн хэсэг шууд унших -> энд дарна уу?

5 thoughts on “Танихгүй ертөнц!!! (1-р хэсэг)

Сэтгэгдэл бичих