Хоолоор жингээ бууруулах хөтөлбөр !!!

Хоолны тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлд хүнс, хоолны хэрэглээ, зөвлөмж хэмжээнээс хэдэн нэгжийг идсэн, хооллолтын байдалд сэтгэл ханамжтай байгаа эсэх зэргийг бүртгэнэ.

1. Хооллох загвараа тодорхойлох

Зарим хүмүүс ядарсан, сэтгэл хөдөлсөн, сэтгэл гутарсан, сэтгэл дундуур үедээ хэтрүүлэн иддэг. Өдөр бүр хэрэглэсэн илчлэгийг ойролцоогоор тооцоолон бодож, өдөрт хэрэглэх илчлэгийн хэмжээг гаргана.

2. Зөв дадалтай болоход туслах санамжууд

Жингээ хэт хурдан буулгаж болохгүй. Хэрэв та буруу хооллодог дадлаа аажим, бага багаар өөрчилвөл таны жингээ бууруулах хөтөлбөр удаан хугацаанд илүү үр дүнтэй байх болно.

Хоол -ыг бага хэмжээгээр, тайван, удаан идвэл хэт их идэхээс зайлсхийж чадна. Хэрэв та уурласан, тайван бус үедээ хэтрүүлэн идэх хандлагатай бол хоол идэхийн оронд хөгжилтэй сайхан үйл явдлаа бодохыг хичээгээрэй.

Хэрэв та хааяа хэтрүүлэн иддэг бол сэтгэл зовох хэрэггүй. Харин энэ дадлаа ухаалгаар өөрчлөх хэрэгтэй.

3. Дасгал, хөдөлгөөн

Биеийн жингээ бууруулах хөтөлбөрт усанд сэлэх, бүжиглэх, явган явах гэх зэрэг байнгийн дасгал, хөдөлгөөнийг оруулдаг. Хооллох дадлаа өөрчилөхдөө дасгал хөдөлгөөнийг хавсаргавал илүү үр дүнтэй. Дасгалгүй, дан ганц хоол эмчилгээний үед бодисын үндсэн солилцоонд онц өөрчлөлт гарахгүй.

Зиа бас өөр нэг хоолны дэглэм олж харлаа. Эрүүл мэнд энэ дэлхийн хамгийн нандин зүйл шүү дээ 😀 та бүхэн сайн анхаарлаа хандуулан уншаарай…

Таргалах бэрхшээл дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өсвөр үеийнхэн болон 40-өөс дээш насныхан голдуу нэрвэгдэх болжээ.
Буруу хооллолт, хөдөлгөөний хомсдлоос болж таргалах хандлага газар аваад байна. Илүүдэл жинтэй хүмүүс янз бүрийн аргаар л тэмцэх юм. Өдөр шөнөгүй дасгал хийж өөрийгөө зовоох нэгэн байхад, өөхөө соруулахаас өөр шилдэг арга байхгүй гэж үздэг нь бий. Өлөн гэдэстэй өдрийг өнгөрөөвөл жин хасах байтугай хамаг энергиэ алдаж сульдана.
Эрүүл мэнддээ хохирол учруулахгүйгээр хоолоо сойхын сацуу хөдөлгөөн хийж жингээ хасахыг хамгийн зөв арга гэж мэргэжилтнүүд дуу нэгтэй зөвшөөрдөг. Энэ удаагийн дугаараас эхлэн Монголын олны танил хүмүүсийн жин хасах нууц жорыг та бүхний өмнө дэлгэх болно.
Анхааралтай уншаад тэднээс суралцаарай. Та ч гэсэн олны харцыг булаан, өөртөө итгэлтэй, өөдрөг амьдарч яагаад болохгүй гэж…Нууц жороосоо харамлалгүй хуваалцсан анхны хүн бол дуучин М.Нара. Францын зүрхний эмч нар хүлээн зөвшөөрсөн жин хасах хоолны дэглэмийг зүрхний өвчтэй, хурц хөдөлгөөн хийж жин хасаж болдоггүй хүмүүст зориулжээ.
Тиймээс маш эрүүл хооллолтоор хамгийн хурдан жин хасах арга гэж нэрлэж ч бас болно. Хэрвээ та энэ дэглэмийг долоо хоног бариад 7-8 кг турвал “хангалттай” гэж үзэн зогсоох хэрэгтэй. Энэ хугацаанд үүнээс илүү турахыг хүсвэл “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно” гээч болно гэж Нара зөвлөсөн шүү.

Өглөөний цай
Өлөн элгэн дээр нэг аяга буцалсан ус ууж шинэ өглөөг угтаарай. Цагаан талхны оронд хар талх хэрэглэ. Учир нь гурилан бүтээгдэхүүн тэр дундаа цагаан гурилаар хийсэн хүнсний зүйл таны биед ороод хөөлт үүсгэдэг. Нарийн боов хэрэглээд бараг хэрэггүй. Ганц хоёр ширхэг чанасан болон шарсан өндөг идэж болно.

Өдрийн хоол
Маш их шөл болох учраас хөргөгчинд хадгалаад өлссөн үедээ идэж болно. Бүх ногоонуудаа хэрчээд шөлөө болтол нь буцалгаад л гүйцээ. Төмсийг хоолондоо хэрэглэхээс аль болох татгалзаарай. Цардуулыг их хэмжээгээр агуулдаг учир таргалалт мөн тэр хэмжээгээр явагдана гэсэн үг шүү. Мах идмээр байвал бага хэмжээгээр хоолондоо нэмээрэй. Орц нь:
байцаа- нэг бүтэн
ногоон чинжүү-гурван ширхэг
бөөрөнхий сонгино-таван ширхэг
улаан лооль-таван ширхэг
сэлери-нэг багц
амтлагч-тахианы булёонь, лаврын навч, бага зэрэг давс

Оройн хоол
Дэглэмийн хоол гэдэг нь махнаас гараад зөвхөн ногоогоор хооллоно гэсэн үг биш. Тэгвэл хүн биш ямаа болчихно биз дээ. Харин ч махны хэмжээг зохицуулан хэрэглэж энергиэ нөхөж авах хэрэгтэй. Өлссөн үедээ хооллоод, оройн 19:00 цагаас хойш тараг, жимс зэргийг хүнсэндээ хэрэглээрэй.

Хэхэ эмэгтэй хүн бүрт тулгардаг асуудал. Ялангуяа зуны амралт инээ тэрээ амралтын үед яг л үхэх гэж байгаа юм шиг таргалдаг. Энээс урьдчилан сэргийлж юу ч гэсэн энэ зөвөлгөөг дагаад үзээрэй 😀 Амжилт
Emch.mn-ээс авав

4 thoughts on “Хоолоор жингээ бууруулах хөтөлбөр !!!

  1. завтай болхоороо гоё гэртэй яаж кэйк эсвэл гоё шпагэтти хийх арга хийгээд өгөөч? хэхэ тэгээд гоё яг юу юу хэрэгтэйг хэлээд өгөөрэй сав мав юу байдаг юм хэхэ тэгэхгүй бол манайд байхгүй юм байж магадгүй тэрүүгээр орлуулж болно этр гээл байдаг шдээ?
    Баярлалаа “би хүлээгээл сууж байя,,,”

  2. Сайн байна уу найзууд, Би хэрхэн эмч SHEU таргалалт, биеийн хомхой намайг эдгээж тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч Их Британид ирсэн байна. Тэр миний биеийн жин ангижирч надад тусалсан, найз нөхөд цочролд орсон ч, би түүний тухай ертөнцийг хэлж амласан, та авах боломжтой өөрийн
    Өнөөдөр ямар нэгэн өвчний эдгээх, мөн биеийн дундаж хэмжээ таргалалттай байх нь таны биеийн жин бууруулах, та нар түүнийг дээрх и-мэйл болно; dr.sheu.tradomedicalhome@gmail.com

    Дахин ТА DR баярлалаа. SHEU

Сэтгэгдэл бичих