2 жилийн ойн баяр ^o^

040298

Хөөх блог маань аль хэдийн 2 нас хүрчихэж. Хэхэ тийм болохоор та бүхэнтэйгээ блогийн товч намтарыг хуваалцахаар шийдлээ… хамгийн анх би 2011 оны яг энэ өдөр wordpress дээр b111888s линкээр өөрийн IT’S ME!!! блогоо нээж байлаа… Блог маань “Зүгээр л миний мэдэх ертөнц!!!” гэсэн агуулагатай *хэхэ уриа ч гэх юм уу 😀 * блогоо нээчихээд шууд пост оруулаагүй ээ… 2012 оны 5 сард анхны постоо оруулж байсан юм. Мэдээж хэрэг кпоп мэдээ мэдээллийг хүргэх. Ёстой л идэвхи чармайлт гэдэг чинь ундарч байлаа шүү дээ… Үнэндээ тэр үед wordpress-ын талаар ямар ч мэдлэггүй байсан болохоор анхны зочилдог байсан блогуудын нэг болох http://mongoliankoreanpop.wordpress.com/-ын админаас тусламж хүсэн блогын талаарх зарим зүйлийг заалгаж билээ… Тэр админдаа маш  их баярладаг. хэхэ одоо бодоход ёстой инээдтэй юм асууж байсан байгаам шүү =]]] . Блогоо нээчихээд байнга л хандалтаа харна. хаха дөнгөж нээгдсэн блог ямар олиг байхав дээ. ямар ч өөрчлөлтгүй ———————– гэж харагдана. За тэгээд болоогүй ээ блогоо нээгээд удаагүй байхдаа woogel2pm.wordpress.com байнга зочилдог байлаа…. Харин ойрд орж чадахгүй байгаа уучилаарай. Бас энэ блогийн маань 2 жилийн ой саяхан болсон хэхэ өөрийн ой баяраа далимдуулаад бас Woogel2pm дээ ойн баярын мэнд хүргэе. За буцаад товч намтарлуугаа орьё 😛 өмнө нь би гэдэг хүн чинь крор мэдээ мэдээллээр дагнадаг байлаа… тэгээд ер нь мэдээ оруулахаа болиод дан өгүүллэг оруулдаг болохоор шийдэв. Ингэж шийдэх болсон шалтгаан нь мэдээж хэрэг анхны өгүүллэг болох “Хайрыг би чамаас авсан” -аас урамын сайхан үгс их авсан болохоор дан өгүүллэгээр дагнахаар зориглосон хэрэг. эцсийн байдлаар  2013 оны 1 дүгээр сараас өгүүллэг оруулдаг блог болсондоо… өгүүллэг оруулдаг болсноос хойш хандалт маань овоо гайгүй болсон гэх үү дээ… гэхдээ бусад мундаг блогуудыг яаж гүйцэхэв наддаа л хангалттай. 

Өнгөрсөн бүгдээ дурсахад чин сэтгэлээсээ байнга дэмждэг байсан зочдоо яаж орхих билээ… тэдэндээ би одоо ч гэсэн баярладаг. хэдийгээр ихэнх нь бараг орж ирэхээ больсон ч тэднийхээ урамаар юм хийх эрч хүчээ авдаг байлаа…… Db5kFaN tvxq хамтлагийн фэн блог байдагдаа тэр блогоор анх мэддэг болсон манай блогийн анхны зочдын маань нэг. aftertiara бас л анхны сэтүүдийг бичиж байсан. Girls day байна. анхнаасаа авхуулаад одоог хүртэл хамт байгаа. Бас нэрээ байнга өөрчилж сэт үлдээдэг нэг зочин байсан юм хэхэ хамгийн анхны сэтийг тэр зочин маань үлдээж байсан. За тэгээд хамгийн идэвхитэй зочдын нэг болох OPOZIT-оо дурсахгүй бол ёстой алдас болох биз. Бас sanchi зочин маань байна. Анх бараг хүн ордоггүй байх үед эд нар маань л ёстой сэгсийтэл урам өгдөг байлаа шүү дээ. Та нартаа маш их баярлалаа 🙂

Харин яг одоогийн байдлаар идэвхитэй зочид гэвэл…

Untitled

Та нар минь байна даа. Бараг юм хийхгүй байгаа ч үргэлж урам хайрлан чин сэтгэлээсээ дэмждэг та нартаа мааааааашшшш их баярлалаа… бас сэт үлдээдэггүй ч байнга блогоор минь зочилдог таньд ч гэсэн баярлалаа. Хойшид хичээх болно. Сургуулиа амжилттай төгсч зав зайтай болсон хойноо өгүүллэгээ таслахгүйгээр өдөр бүр оруулж байхын төлөө хичээх болно.

Өө нээр бас нэг юм…. блогоо өөрийнхөө хүсэл сонирхолоор нээсэн болохоор өөр хүнийг админаар авалгүй өдийг хүртэл ганцаараа гүрийж ирсэн. өнгөрсөн хугацаанд админаар орох хүсэлт тавьсан бүх хүмүүстээ баярлалаа. Блогийг маань тоон админ болох хүсэлтээ илэрхийлж байсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Гэхдээ энэ бол зүгээр л миний мэдэх ертөнц болохоор цаашид ч гэсэн админ авалгүй явах бодолтой байгаа. Өмнө нь хаана инээ тэрээ гэж байсныг санаж байна уу? хэхэ одоо тэр бодлоо орхисон. Хөгшин эмгэн болсон хойноо ч блогоо хөтөлсөөр байх болно. Мэдээж хэрэг насны онцлогоос шалтгааж оруулах постны утга агуулага өөрчлөгдөх байх. Тэгсэн ч тэр үед та нар маань надтай хамт байх болов уу? хэхэ байхгүй байсан ч гэсэн бүгд миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тийм л эрхэм хүмүүс болсон шүү… 2 жилийн турш блогоор минь дамжуулан надтай хамт байсан та нартаа дахин дахин баярлалаа… цаашид үрэгжлэх цаг хугацаанд ч гэсэн надтай хамт байгаарай бүгдэд нь чинь сэтгэлээсээ баярлалаа бас хайртай шүү 😀

12 thoughts on “2 жилийн ойн баяр ^o^

  1. Ер нь бол танай блог их гоё шүү 😉 .Яаж танай блогийг мэддэг болсноо санахгүй байгаа ч анх Солирийн одыг уншаад өдөр болгон л ордог болсондоо.АМЖИЛТ!!! 😀
    Михххихи би тэр ТОП Коммент бичдэг хүмүүс дунд нь байж байнашд ^_^

  2. Би ёстой муу хүн юмаа 😦 өнгөрчихсөн байна шдээ =(( лаг хүргэнэ этр гээл олон юм яриад байсан яасан? Тэгэхдээ хоцорчихсон ч гэсэн баярын мэнд!!!
    Намайг хавсруулж бичсэн байхыг хараад үнэхээр их гайхаж бас их баярлаж суулаа шд 😛 бүр байнга дандаа орж ирдэггүй ч үргэлж чиний өгүүллэгүүдийг бодож суудаг шүү! Одооноос аль болох байнга орохыг бодноо ххэ
    Бас дахин дахин баярын мэнд хүргэе!!! 🙂 Хоёуулаа чин HOTTEST ооё хха манай HOTTEST-ууд үнэхээр мундаг тийм үү? 😛

Сэтгэгдэл бичих