Солирын Од (7-р хэсэг)

top1

Өнөөдөр чинь ямар сайхан өглөө вэ??? ойрд ийм сайхан байсангүй шүү… өчигдөр тэр муу бусдыг яаж зовоодог байснаа мэдрээ байлгүй… гэхдээ энэ байдлаараа удаан явбал би лав хичээлээ хийж чадахгүй хоцрох юм шиг байна. ямар ч аргаар хамаагүй хичээлдээ суух хэрэгтэй юмсан….

……………………………………………..

Өө там гэж нөгөө хэд чинь намайг хөөсөөр л. яах вэ??? би хичээлдээ суумаар байна ш дээ. бас ядарч байна…. арай гэж нэг юм мултарлаа… муур хулгана болсоор хэр удаан ингэж явах юм болоо… хэлэх ч үг алга… хичээл орчихсон болохоор нуугдан барин байж ангийнхаа хаалганы өмнө очлоо… мэдээж хичээл орж байгаа болохоор багш намайг одоо оруулахгүй тэгэхээр хаалгыг нь жаахан онгойлгоод юу хэлж байгааг нь тэмдэглээд авъя…

энэ үеэр:

Dongwoo: ТОР чи хаачих гээв???

ТОР: удахгүй ээ…

ТОР кордороор алхаж яваад ________ олж харна…

ТОР: хөгийн охин энд байж байсан хэрэг үү???? гэхдээ юу хийгээд байгаан бол… юу вэ??? хичээлээ сонсож байгаа хэрэг үү… тэгхээр хичээлдээ ч сууж чадахгүй… /бага зэрэг гэмшсэн царай/ юу вэ??? энэ муу иймэрхүү юм үзэх ёстой… би юу бодоод байна…

ТОР дөхөж очин…

ТОР: хөөе чи…

би: ээжээ…. ү ү үгүй ээ чи ….

балай юмаа энэ мууд ингээд барагдчихдаг… хурдхан шиг зугтая…

ТОР: хөөе чи… наанаа зогс… юундаа зугтаад байгаан???…

гэхэд би зогслоо… нээрээ яагаад зугтаад байгаан бол… юу хийсэн гэж… зугтах ёстой гэм буруутай хүн нь тэр байхад… ингэж ч гэнэ алдахгүй шүү…

би: зугтах гэнээ… хэн зугтах гэсийн… яасан намайг чамаас айсан гэж бодоо юу??? чам шиг хогийн хүүдий болсон тороос айна гэж үү??? Муу Замурайн цагаан тор чинь юу гэнэ вээ???

ТОР: замуурай яасан гэнээ…

би юун гэнэт замурай яриад явчихваа… одоо юу гэж хэлнэ… энэ ам дандаа сонин сонин юм ярьж эвгүй байдалд оруулж байхын…

би: м мэ мэддэггүй юм уу??? халтар царайт дээр гардаг Замурай цагаан тор бариад л яваад байдаг биз дээ…

ТОР: энэ муу охин чинь надтай ингэж харьцдаг хүн байдаггүй юм шүү…. хэн болчихоод хэний өөдөөс….. юу гээд байгаан чи……..

гээд муухай гэгч нь орилов…

би: яасан чаддагаараа намайг дээрлэхийг хүсээ юу??? чи ч тэгнэ дээ… харах царайны тэгэхээр амьтан….

гэхэд тэр намайг заамдаад авав… ээ бурхан минь намайг яах гэж байгаа юм болоо… яг одоо би маш их айж байна. тэглээ гээд мэдэгдүүлэх хэрэгтэй гэж үү???? тэгэх юм бол энэ муу намайг сул дорой гэж бодон улам л дээрэлхэх болно…. тэгэхээр айж байгаагаа мэдэгдүүлэх хэрэггүй… тэр бүгдийг нуухийн тулд харцаа огтхонч доош буулгасангүй…

ТОР: хэн ч намайг ингэж байгаагүй юм шүү. би чамайг өмнөө сөхрүүлж амь гуйлгах болно. өчигдөр чиний хийсэн зүйл чамайг үхэл рүү чинь хөтөлсөн ойлгов уу??? чамд өмнө нь хэлж байсан… би зүгээр бусдыг айлгадаг хүн биш харин хэлснээ хийдэг хүн гэж харжил байгаарай… чи харамсах болно…

гээд заналтайгаар шивнэж хэлснээ намайг тавив… надруу үнэхээр ширүүн ууртай харан хажуугаар минь мөрлөн зөрлөө…

ээээээ бурхан минь ямар их айваа… яг одоо миний хөл салгалаж байна… өчигдрийн хэрэг гэхээр намайг гэдгийг мэдчихэж… одоо тэгвэл намайг жинхэнээсээ зүгээр орхихгүй гэсэн үг… гэхдээ ямар инээдтэй амьтан бэ??? хүүхэн шиг тиймхэн юманд өс санаад байгаа юм байхдаа эр хүний үнэргүй амьтан… хэдийгээр айж байгаа ч гэсэн би яасан ч бууж өгөхгүй дээ…

яг энэ үед завсарлагааны хонх дуугарч хүүдүүд ангиас гарч ирэв… Чимэгээ намайг харсан хэрнээ бас л хажуугаар минь юу ч хэлэлгүй зөрөн өнгөрлөө… уг нь сайн найзаа гэж бодож байсан юм… гэтэл би тэрний хувьд тийм биш бололтой… гэхдээ хэн ч байсан ингэх байх…

олон хүүхдүүд байсан болохоор тэндээс хурдан холдохоор шийдлээ… гэтэл хэн нэгэний хөлөнд тээглээд газар уначихав….

зүгээр үү???

хэн надаас ингэж асуудаг байна. бүгд зугтаж байхад… гайхан тэр хүн рүү хартал…

би: чи чинь яаж байна…

Чимэгээ: яасан гэж. намайг бас тоохгүй орхино гэж бодоо юу???

би: гэхдээ…

Чимэгээ: намайг уучилаарай… чи миний сайн найз байхад… чамаас зугтаажил байдаг… би ч үнэхээр өөдгүй амьтан юм даа…

би: үгүй ээ… ийм юм ярьж яахнав… ингэхэд чи надтай ойр байх хэрэггүй ээ…

хүүхэд1: хөөе чи наад хүүхэддээ туслах гээд байгаа юм уу???

Чимэгээ: тийм ээ тэгж байна. би найздаа туслаж байхад чи юу гээд олон юм яриад байгаан…

би: хөөе чимэгээ… чи чинь яаж байна… ингэвэл чамд юу болохыг мэдэж байна уу???

Чимэгээ: хамаагүй ээ… үнэндээ би чамайг хүнд байдалд орчихоод байхад тусалж чадахгүй байгаа өөрийгөө маш их үзэн ядаж байсан… туслах хэрэгтэй гэж бодсон ч айснаасаа болоод ….. одоо би тэсэж чадахгүй ээ… дахиж өөрийгөө бодож чамайг тоохгүй орхиж чадахгүй нь… тэгээд бас намайг үнэхээр уучилаарай…

хүүхэд: юу хараад байгаа юм бэ? 2ланг нь болгоод өгөхгүй юу?????

за ингээд бүүр ч баларлаа… уг нь түүнийг өөр шигээ байдалд оруулахыг хүсээгүй юмсан. гэхдээ яагаад ч юм баяртай байна… уг нь тэгэх ёсгүй л дээ… магадгүй ганцаараа биш хэн нэгэн нь миний талд байгаа гэдгийг мэдсэн болохоор тэр байх…

Хүүхдүүд өмнө нь ганцхан надруу дайрдаг байсан бол… энэ удаад бид 2 луу зэрэг дайрлаа… арай ч дээ… ингэж болно гэж үү??? зүгээр л найзыгаа өмөөрсөн хүнийг хүртэл ингэх гэж…. байж боломгүй юм….

би Чимэгээг дагуулан тэднээс хар хурдаараа зугтаалаа…. хэр хол явснаа ч мэдэхгүй… ямар ч байсан хойноос хүүхдүүд дагахгүй байгаа бололтой… 

би: бид нар зугтааж чадсан бололтой… ингэхэд чи яаж байгаа чинь энэ вэ???

Чимэгээ: яасан гэж??? чи намайг энэ байдлаараа удаан явж чадна гэж бодоо юу??? арай ч дээ урам хугарч байна шүү…

би: тэнэг тэр чигээрэй л явахгүй яах гэж өөрийгөө ийм хүнд байдалд оруулж байгаан…

Чимэгээ: үнэндээ цаашид юу болохыг мэдэхгүй ч надад хүнд санагдахгүй байна. харин өнгөрсөн хугацаа л хамгийн хүнд нь байсан байх… чамайг яаж байгаа бол гэхээс би шөнө ч унтдаггүй байсан… тэрнээс болоод бүүр мэдэрлийн ядаргаанд хүртэл орсон… үнэн шүү би худлаа яриагүй… хэн нэгнийг хүнд хэцүү үед нь мэдээгүй мэт царайлах нь амар мэт боловч жинхэнэ амьдын там байдгийг би тэгхэд л ойлгосон… тэгээд бас яагаад тийм өөдгүй зан гаргасан бэ? гэвэл 3 удаа шалгалт өгөн байж арай гэж тэнцсэн сургууль болохоор тэр бүгдийг үгүй хийчихвий гэхээс айсан хэрэг… T_T ийм өөдгүй арчаагүй зан гаргасан намайг чи уучлах уу???

би: би чамд гомдоогүй гэж худлаа хэлэхгүй ээ… гэхдээ чамайг ойлгож байсан… уг нь ингэж ярьж болохгүйг мэдэж байгаа ч чамайг миний талд орон намайг өмөөрөхөд би ямар их баярласан гээч…. ганцаараа биш юм байна гэж бодогдсон… чамд баярлалаа… бас уучилаарай… чи үргэлж надад сануулж байхад би чиний үгнээс зөрсөн шүү дээ…

Чимэгээ: тэгвэл 2лаагийн өмнөх бүх зүйл цайрлаа шүү… одооноос жинхэнэ сайн найзууд болцгооё…

гээд надруу гараа сунгалаа… харин би түүнийг чанга гэгч нь тэвэрч авав… сэтгэл дотроо би түүнд баярлалаа гэж хэлж байсан юм… магадгүй тэр ч гэсэн тэгж хэлж байгаа байх….

Чимэгээг би өөрийнхөө нуугддаг цорын ганц газар дээврийн өрөөндөө дагуулж ирэв…

Чимэгээ: энэ дээвэрийн тагт онгорхой байдаг хэрэг үү???

би: харин тийм юм байналээ… гэхдээ энэ чинь миний цорын ганц хорогдох байр байхгүй юу…

Чимэгээ: хэхэ тэгвэл ч би алзахгүй юм байна. ийм мундаг туршлагатай хорогдох байраа хүртэл бэлдчихсэн хүний хажууд. хаха

энэ үеэр:

долигонуур: эзэнтээн нөгөө охины найз тэрнийг өмөөрч бидний эсрэг боссон. тэгхээр тэрнийг ч гэсэн шийтгэх үү???

ТОР: угаасаа тийм юмнуудыг зүгээр өнгөрөөдөг гэж үү???

долигонуур: ойлголоо… /гээд гарч явав/

Taecyeon: тэрний найз нь бас нэмэгдээ юу???

Dongwoo: тэгвэл тэр охин ч хүн хүчээ зузаатгаад байгаа юм биш үү… хахаха

ТОР: инээх хэрэггүй ээ. тэр үнэхээр зэвүүн охин… одоо тэр муу юу сэдэж байгаа бол…

Taecyeon: хэтэрхий гүн орох хэрэггүй ээ… ингэж байгаад чи буруу тийшээ сэтгэлээ жолоодов доо…

Dongwoo: наадах чинь юу гэсэн үг юм бэ???

Taecyeon: яахав дээ… эхэндээ үзэн ядаж байсан хүндээ аажим ажимаар татагдах… энэ бол хамгийн аюултай дурлал… инхэндээ түрүүлж татагдсан хүн нь хохирч үлдэх өнчин хайр байдаг юм даа…

ТОР: юу гэнээ??? чи намайг тийм өчүүхэн өт хорхойнд татагдах өрөвдөлтэй амьтан гэх гээд байна уу???

Taecyeon: хэн тэгж хэлээв… зүгээр л хэтэрхий гүнзгийрэх хэрэггүй гэж байна… одоо тэр охиныг тайван орхих цаг нь болсон байх…

Dongwoo: тэгэх юм бол бид нар яах болж байна…. энэ дүрмийг бид өөрсдөө гаргаа биз дээ…

D.O: дүрмийг зөрчих гэж гаргадаг тийм биш гэж үү??? Taecyeon-ны хэлдэг үнэн одоо энэ утгагүй тоглоомоо зогсоосон дээр. энэ жил бидний сургуульд байх сүүлийн жил… тийм байхад бусдад төвөг удах хэрэг байгаа гэж үү???

Dongwoo: нээрээ тийм ч юм уу???

ТОР: та нар юу гэж ч хэлсэн би яасан ч бууж өгөхгүй ээ… тэрнийг заавал өөрийнхөө өмнө сөхрүүлэх болно. харжил байгаарай тэр надаас нэг л өдөр өршөөл гуйна…

Dongwoo: тэгээд чи юу хийх гэж байгаан… 

ТОР: би та нарт хэлээ биз дээ… надад сэдсэн дэндүү олон зүйл байгаа гэж… тэр удахгүй харамсах болно…

Dongwoo: чи өөртөө итгэлтэй байгаа бол хийж чадах байхаа… жинхэнээсээ харжил байя….

……………….

Чимэгээ бид 2 бусад хүүхдүүдээс нуугдаж байх хоорондоо үнэхээр олон зүйлийн талаар ярилцлаа… хэхэ би ярих ч хүн байхгүй үнэхээр их ганцаардаж байсан бололтой… гэтэл гэнэт Чимэгээгийн утас нь дуугарав…

Чимэгээ: байна уу??? юууууууууу…….. хэзээ вэ??? арай үгүй байлгүй дээ…

гээд нүдэнд нь нулимс цийлэгнэв….

би: яасан бэ? ямар нэгэн юм болоо юу??? 

Чимэгээ: одоо яанаа… би яах вэ???

гээд уйлж эхлэв… юу болсон юм болоо… тэр үнэхээр айж бас сандарсан харагдаж байна.

би: юу болсон юм бэ??? хэлэлдээ…

Чимэгээ: манай ээж ухаан алдаад одоо эмнэлэгт байна гэнээ… би яах вэ???

би: бурхан минь тийм үү???… тэгвэл чи хурдан ээж дээрээ очих хэрэгтэй… гэхдээ тэр муу сайн юмнуудтай таарчихвал чамайг яагаад ч зүгээр явуулахгүй дээ…

Чимэгээ: тэгвэл би яах вэ???. энэ хооронд ээжид минь муу юм болчихвол яанаа…

би: санаа зовох хэрэггүй ээ… би тэдний анхаарлыг сарниулж байх хооронд чи гялс зугтаарай… ойлгосон уу???

Чимэгээ: тэгхээр чи яах болж байна…

би: тэнэг гэдэг нь ийм үед надаа санаа зовоод байхдаа яадгийн… би зүгээрээ… угаасаа иймэрхүү юманд дасчихсан болохоор санаа зовох хэрэггүй… алив хурдал…

түүнийг дагуулан явлаа… хашааны хаалганы ойролцоо ирэн байдлыг тандаж хартал… дэнүү олон хүүхдүүд байв… 

Чимэгээ: дэндүү олон хүүхэд байна ш дээ…. одоо яах вэ??? 

би: зүгээрээ… намайг гарч гүйхээр чи нүдийг нь хариулж байгаад хурдхан шиг эндээс явна шүү… 

Чимэгээ: гэхдээ…

би: битгий олон юм яриад бай… цаг хайран байхад… 

гээд би зориглон тэндээс гарлаа…

хүүхэд1: хөөе нөгөөдөх чинь тэнд байна. чамайг энэ удаа заавал барина даа… гайгүй._.  ……бүгд тэрний араас…

ёоооооо инээд ч хүрэх шиг ямар ширэнгэн ойд байгаа биш дээ…. энэ байдлаараа би лав удахгүй Тарзан болох юм байна л даа….

одоо тэднийг яаж хуурах ямар үед хаана нуугдахаа хүртэл би сайн мэддэг болчихож… магадгүй энэ надад маш олон зүйл дээр хичээл болж байх шиг байна… тэмцэлгүй бууж өгнө гэдэг хамгийн утгагүй зүйл гэдгийг одоо л ойлголоо…

Жаахан байж байгаад Чимэгээ рүү утсаар ярьлаа….

би: байна уу??? чи зүгээр үү… ашгүй дээ тэгвэл санаа минь амарлаа… надад санаа зовох хэрэггүй ээ… тэднээс мултарч чадсан… ээжийгээ сайн харж хандаарай… за тэгвэл дараа уулзая… баяртай…

ашгүй минь гэж… тэр сургуулиас зүгээр гарч чадсан байна. одоо л тайвширлаа… ээжийнх бие хурдхан эдгэрч муу юм болохгүй өнгөрөөсэй…

удалгүй сүүлийн завсарлагааны хонх дуугарлаа… мэдээж хэрэг уламжлал ёсоороо бүх хүүхдүүд явж дуусахыг хүлээн дээврийн өрөөндөө нуугдав… миний хүлээлтийн хугацаа бараг 2 цаг…. хүүхдүүд бүгд явчих шиг боллоо… тийм учраас эргэн тойрноо сайн ажиглан яг гарах гэтэл… гэнэт намайг 2 талаас минь бариад авлаа… 

би: намайг тавиач… надаар яах гээд байгаан бэ??? намайг тавиач дээ… яаааааааааааая саяынх юу вэ???

миний гар маш их өвдөж байна. би сая нэг юманд цохичих шиг боллоо… намайг эд нар яах гэж байгаа юм болоо… 

би: та 2 намайг яах гээд байгаа юм бэ? намайг тавиач дээ…

хүүхэд1: яасан чи өөрийгөө баригдахгүй гэж санаа юу??? чи ч үнэхээр дэндүү хол явчихлаа…

хүүхэд2: тэрнийг хаашаа аваачих уу???

хүүхэд1: хаашаа байхав… хонгилын өрөө рүү…

хонгилын өрөө гэнээ…

би: та нар надаар яах гээд байгаа юм бэ??? намайг тавиач……. үгүй ээ би явахгүй… намайг тавиач…

гэтэл тэд намайг доошоо шатаар буулган нэг мухарт байх төмөр торон хаалгатай бүүдгэр гэрэлтэй өрөөрүү аваачив… 

хүүхэд1: чи наанаа ухаан суугаад байж бай… энд нээрээ сүнс байж магадгүй шүү…

гээд ёжтой нь аргагүй инээн хаалгыг гинжээр ороон цоожоор цоожилчихлоо…

би: гуйя намайг эндээс гаргаач дээ… хаалгаа онгойлголдоо гуйж байна. намайг зүгээр явуулаач дээ…

хүүхэд1: олон юм ярих хэрэггүй…. сайн гэгч нь хашрах байлгүй… явцгаая…

би: хөөе намайг битгий орхиоч дээ… гуйж байна. хаалгаа тайлалдаа… 

хаалгыг нь хичнээн балбан тэднээс онгойлгохыг гуйсан ч тэд тоолгүй яваад өглөө… яаааая миний гар… бурхан минь ц ц цус…. цус…. ямар их өвдөж байна. түрүүн үзүүртэй төмрийн хажуугаар гарахдаа гэмтээчихсэн бололтой… сайн гэгч нь харвал миний баруун гарын дээд хэсгийн зүсэгдсэн шарх нь том гэгч нь ангайчихсан тасралтгүй цус асгарч байв… амьдралдаа хэзээ ч ийм их цус харж байгаагүй би айж бас өвдсөндөө юу хийхээ мэдэхээ байчихав хий дэмий л аврал эрэн хашхирлаа…

би: хүн байна уу? хэн нэгэн нь надад туслаач… намайг сонсож байна уу??? энд хүн байна уу???. авраарай…

мянга түмэн удаа орилсон ч огт хариу үг дуулдсангүй… одоо би яах вэ… сургууль дотор жинхэнээсээ хүн байхгүй байгаа бололтой…. би ингээд үхэх гэж байгаа юм байхдаа…

эргэн тойрноо сайн гэгч нь хартал… ээжэээээ…. бурхан минь саяынх юу байсан бэ??? цагаан юм цагаан юм… айсандаа нүдээ тас анилаа… хэдий айж байсанч зориглон нүдээ нээтэл хиймэл араг яс байв… айсанаасаа болоод яг үхэх шахлаа… гар минь улам л их өвдөж байна… тэгээд бас толгой эргээд бие минь нэг л базаахгүй болоод явчихав…

тэгсэн ч гэсэн ямар нэгэн гарц байна уу үгүй гэдгийг сайтар хартал… нийлээн дээр жижигхэн дөржөлжин цонх харагдав… хэрэв энэ цонхыг онгойлгон хашхирвал манаач ах сонсож магадгүй… азаар хэрэггүй болж хураагдсан сандалнууд байна… тэдгээрийг дээр дээр нь давхарлан дээш авирлаа… 

баруун гараа өргөн цонхыг онгойлгох гэтэл…. бурхан минь энэ гар дэндүү их өвдөж байна…. гэхдээ би чадах ёстой… харамсалтай нь хичнээн их хичээсэн ч олигтой онгойлгож чадсангүй… цааш нь онгойлгох гэтэл гар минь хүрэхгүй байв…

би: энд ямар нэгэн хүн байна уу??? хэн нэгэн нь намайг сонсож байна уу??? надад туслаач… хүн байна уу??? манаач ахаа…

намайг хэнч сонсохгүй байгаа бололтой… би яг одоо маш их айж байна… миний гараас цус тогтохгүй урссаар л… бурхан минь надад туслаач дээ…

ээжээ юу вээ???? ээээээээээжэээээээээээээээээээээээээээээээээээээээ…………………………………..

Солирын Од (8-р хэсэг) /шууд унших бол -> дээр дарна уу/

17 thoughts on “Солирын Од (7-р хэсэг)

Сэтгэгдэл бичих