Солирын Од (9-р хэсэг)

top5

бурхан минь миний хамаг бие өвдөж байна. тэгээд бас яагаад нүдээ нээж чадахгүй байгаа юм болоо… эсвэл би үхчихсэн юм болов уу??? толгой дотор түм буман бодол эргэлдэв…. аль болох хурдхан шиг нүдээ нээхийг хүсэж байлаа… аажим аажимаар нүдээ нээтэл…. хамгийн түрүүнд цагаан тааз нүдэнд тусав… дараа нь толгойгоо хөдөлгөн эргэн тойрноо харлаа… гэтэл нэг өрөөн дотор орон дээр хэвтэж байв… аврал минь гэж би үхээгүй бололтой??? ямар их баярлаж байна гээч… тэгээд бас энэ юун газар вэ???? би хаана байгаан бол… бүх хүчээ шавхан өндийж бослоо… бурхан минь миний гар маш их өвдөж байна. шархдсан баруун гараа хартал цэвэрхэн гэгч нь боочихсон байв. хэн нэгэн нь намайг аварсан юм байхдаа… тэр хүн хэн юм болоо…

энэ үеэр:

Dongwoo: яаж яваад ийм юм болчихдог байна….

Taecyeon: тийм ээ. ингэхэд чи албаар тэр охиныг тийм болгосон хэрэг үү???

ТОР: хэн албаар тэгсэн гэж… зүгээр айлга гэсэн юм… гэтэл тэр малнуудыг ийм юм хийнэ гэж яаж мэдэхэв дээ…

Dongwoo: айлгах гэнээ… чиний чинь бараг байнга л хэзээ ч би бусдыг сүрдүүлдэггүй харин хэлснээ хийдэг хүн гээд байдаг биз дээ… тэгээд хэлснээ хийж байгаа чинь энэ үү?

Taecyeon: одоо тоглох цаг биш ээ… тэр охин ухаан орлоо гэхэд дараа нь жинхэнэ асуудал үүсгэж магадгүй…

D.O: анхнаасаа энэ тоглоомыг эхлүүлэх хэрэггүй байсан юм. бид нар сургуулиа төгсөхөд тийм ч их хугацаа үлдээгүй. нэг мэдэхэд л эндээс явах болно. тийм байхад тэр хүүхдийн мууг нь үзэх хэрэг байсан гэж үү???

ТОР: юу вэ? чи тэрнийг өмөөрөөд байгаа юм уу???

D.O: тэгээд чи хийсэн зүйлээ зөв гэх гээд байгаа юм уу???

Dongwoo: хөөе хөөе больцгоо бид чинь бараг өлгийтэй байхаасаа л бие биеэ мэднэ. тэр охиноос болж нэг нэгэнтэйгээ маргалдах хэрэг байгаа гэж үү??? одоо бүх юм өнгөрсөн хэн нэгнийг буруутгаад яахав. дараачийн зүйлдээ анхаарлаа хандуулсан дээр байх…

Taecyeon: үнэн шүү. өмнө нь бид иймэрхүү зүйлээс болоод маргалдаж байгаагүй биз дээ… одоо та 2 тайвшир…

Эмчийн охин: нөгөө охин ухаан орчихлоо…

гэхэд бүгд гарцгаав…

…..

боолттой байгаа шархаа хараад хэн намайг аварсан юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. хэн ч байсан гэсэн талархах хэрэгтэй байх… энэ үед гэнэт өрөөний хаалга онгойв. гэтэл хэн хэн байсан гээч хогийн хүүдий… тэр муу нөгөөх А4-ийн үлдсэн 3 -тай хамт үүдэнд зогсож байв… энэ бүгдийг хийсэн хүн нь тэр гэж бодохоор уур минь хүрч бас үнэхээр их айсан болохоор тэсгэлгүй эхэр татан уйлж эхлэв… би яагаад ч нулимсаа зогсоож чадахгүй нь… учир нь өөрийгөө үхэх нь гэж бодон маш их айсан болохоор тэр….

би: өөдгүй өөдгүй амьтан…. чи яалаа гэж ингэж байгаан… би чамайг яасан гэж…. арай ч дээ… би үхэхээр гэм хийгээгүй биз дээ… гэтэл чи намайг…. аааааааааааааааа …. өөдгүй амьтан…. би ингээд л үхчихдэг юм байна гэж бодоод ямар их айсанг мэдэж байна уу???? ааааа…. чамайг бусад хүүхдүүд бас намайг дээрлэхдэг байсан аргаар эргүүлж хариуг нь авсан… тэрнээс биш би чамд хор өгч эсвэл хэн нэгнээр алуулах гээгүй биз дээ… арай ч дээ… машиных чинь суудалд цавуу түрхсэн гэж намайг ингэж байгаа юм уу???? 30 насны дөнгөж талыг туулчихаад ингээд үхнэ гэж бодохоор дэндүү их харамсалтай санагдсан мэдэв үү???._. T_T/чанга дуугаар уйлав/…. 16-хан жил ямар богинохон санагдсанг мэдэж байна. уу??? 5хан минут ч хүрэхгүй хугацаанд бодогдоод л дуусчихсан дэндүү богинохон…. өөдгүй амьтан хогийн хүүдий минь… чамайг би яасан ч яасан ч уучлахгүй мэдэв үүүүүү??????

гээд түүн рүү харахад тэр яахаа мэдэхгүй сандран бас их л санаа нь зовсон байдалтай харагдаж байв… яг түүний ард нөгөөх морин хуур тоглож байсан хөвгүүн харагдав… үнэндээ тэр энэнд ямар ч буруугүй байх. гэхдээ тэдний нэг шүү дээ. би гэдэг амьтан айж бас уурласандаа нус нулимсандаа хутгалдан чанга дуугаар эхэр татуулан уйлж сууна…..

Dongwoo: тэр жинхэнээсээ айсан бололтой…

би: миний хувцас миний хувцас хаана байна. би та нарын дэргэд нэг сек-д ч байж чадахгүй мэдэв үү???

Dongwoo: тэнд байна… хувцас чинь…

Taecyeon: хөөе…

Dongwoo: яав… өөрөө асуусан ш дээ…

булангийн сандал дээр байх өөрийнхөө гутал хувцасыг авлаа… тэгээд тэрний өмнө ирээд….

би: сайн сонсож ав… би чамаас хэзээ ч уучлалт гуйхгүй. магадгүй чи намайг энэ үйлдлээрээ айлгаж чадсан гэж бодож байгаа байх… тийм ээ чи чадсан… гэхдээ намайг бууж өгнө гэж битгий эндүүр…. би бол __________. тэгээд бас чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ…

гэж хэлэн гутлаа өмслөө… миний гутал нилээн зузаан энийг зүгээр ч нэг өмсөөгүй ээ… май чи муу гээд түүний шилбэрүү нь хамаг хүчээрээ нөгөөх гуталтай хөлөөрөө цохилоо… 

мэдээж хэрэг тэр шилбээ барин…

ТОР: яаааая…. хөөе… чи муу яаж зүрхэлж байна… чи чи …

би: яасан өвдөж байна уу??? миний мэдэрсэний хажууд юу ч биш байлгүй… муу хөгийн амьтан…

гэж хэлээд тэндээс гарлаа…

Dongwoo: whooo  бид ч үнэхээр хатуу самартай таарсан бололтой. энэ бүгдийн дараа зоригтойгоор ингэж хэлж байдаг. үнэхээр биширчихлээ… 

Эмч: та нар энд юу хийж байгаан. нөгөө охин яасан…

Taecyeon: эмчээ танайд ирж төвөг удчихлаа… 

Эмч: зүгээр дээ. энэ миний ажил шүү дээ…

ТОР: та нар явж бай… надад ярилцах зүйл байна….

Dongwoo: заза ойлголоо…

Эмч: ингэхэд тэр охин юун охин бэ?????? та шөнө орой болсон хойно түүнд их л санаа зовсон байдалтай хүрч ирсэн….

ТОР: таньд хамаагүй ээ. гол нь энд болсон бүхний талаар хэнд ч хэлэх хэрэггүй. юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ…

Эмч: тэгэлгүй яахав. би танай гэр бүлд 40 гаруй жил ажиллаж байна. таныг дэндүү сайн мэддэг болохоор юу хэлэх гээд байгааг сайн ойлгож байна. ноёнтон хатагтай нарт битгий мэдэгд гэсэн үг биз дээ… ойлгосон болохоор та санаа зовох хэрэггүй ээ…

……..

би тэр байшингаас гарлаа… 

жолооч: та ийшээ суу…

би: юу???

жолооч: таныг хүргэж өгөөрэй гэсэн юм…

би: хэрэггүй ээ… надад тэдний гэсэн юу ч хэрэггүй. тийм болохоор зүгээр л замаас холд мэдэв үү???

уг нь би хүргүүлмээр л байна. яагаад гэвэл миний хамаг бие өвдөж байгаа болохоор. гэхдээ яасан ч тэгэхгүй ээ. үхсэн ч тэрний гэх зүйлийг хэрэглэхгүй. өөдгүй амьтан. намайг алах гээд байхдаа яадгийн.

хагас дутуу ухаантай байх тэр үед хамгийн түрүүнд ээж, аав, дүү минь орж ирсэн. хэдий хангалуун тансаг сайхан амьдралтай биш ч гэсэн хамт өнгөрүүлсэн тэр бүх цаг хугацаа ямар үнэтэй бас эрхэм зүйл болохыг би дэндүү сайн ойлгосон…

арай гэж нэг юм гэртээ ирлээ… хонхоо дартал ээж хаалга тайлж өгөв…

ээж: үгүй ээ… энэ хүүхэд чинь хаагуур явж байгаад одоо ирж байгаан. ямар их санаа зовсонг мэдэж байна уу??? яадаг муу хүүхэд вэ???

гээд миний баруун гарыг цохьчихлоо…

би: яааааая… миний гар…

ээж: юу наадах чинь юу гэсэн үгэв??? гараа яачихсын???

гэхэд би ээжид болсон бүх зүйлийг хэллээ… нэг хүүхэд намайг бүх хугацаанд дээрлэхэж байсан гэдгийг… бас яагаад гэртээ ирж чадаагүй гээд бүгдийг нь…

ээж: ёстой нээрээ… яана гэнээ… айлын охин үрийг._. яадаг муу… ээж нь маргааш сургууль дээр чинь очно… тэр муутай нүүр нүүрээ тулж байгаад сайн гэгч нь хашраах болно…

би: тэгээрэй ээжээ… тэр муу намайг үргэлж дээрлэхэж бас бусад хүүхдүүдээр гадуурхуулж байсан…

ээж: зүгээр зүгээр… ээж нь маргааш охинтойгоо хамт сургууль дээр чинь очих болно. яана гэнээ… та нар???

тэгээд ээж намайг өрөөрүү дагуулан оронд оруулж хэвтүүллээ… бурхан минь гэр гэж ийм сайхан юм уу???? одоо л энэ бүгдийн сайханыг мэдэрлээ… маргааш чи муу хүлээжил байгаарай гайгүй….

Маргааш өглөө….

сургууль дээр ээж бид 2 ирэв… хамгийн түрүүнд захиралтай уулзлаа… захирал болсон бүгдийн тухай сонсож дараа нь нөгөө хогийн хүүдийг дуудахаар болов. хэсэг хугацааны дараа тэр орж ирлээ…

Захирал: энэ нөгөө хүүхэд чинь… ТОР гэж бүгд дууддаг юм… манай сургуулийг үүсгэн байгуулсан “ТОП” корпорацийн цорын ганц өв залгамжлагч….

ээж: юу??? аан тийм үү…  үгүй ээ. царай чинь их тааруу харагдаж байх чинь…

юу???? сая юу гэсэн бэ??? миний царайг хэлээд байгаа юм байхдаа…

ээж: үгүй ээ. залуу хүүхэд байж… биедээ анхаарах хэрэгтэй шүү дээ…

би: ээжээ. та чинь юу яриад байна… хэнийг яа гээд байгаан бэ??? энэ муу чинь намайг алах гэж байсан тэр муу золиг…

ээж: дуу чи… 

гээд намайг цохиод авав… арай ч дээ… ээж яагаад байгаа юм болоо…

би: та чинь…

захирал: та гомдолтой байгаа гэл үү???

ээж: юуу??? би… би тэгж хэлсэн гэж үү???

би: ээжээ…. /чанга дуугаар хэлэв/

ээж: энэ хүүхдийг дээ… үгүй ээ… яанз нь хүүхдүүд жжигхэн асуудлаас болж буруу ойлголцол үүссэн бололтой. манай энэ ч гэсэн түргэн ууртай бага зэрэг ааштай хүүхэд… тийм болохоор ингээд энэ бүхэн эв найрамдалтайгаар дуусаж байх шиг байна. гол нь миний охин энд сургуульдаа үрэгжлүүлэн сурах хүсэлтэй байгаа болохоор та бүхэн харж үзэж… охинд маань тусалж байгаарай…

Захирал: тэгэлгүй яахав. бүх талаар туслах болно…

юу вэ??? энэ яг юу вээ??? арай ч дээ… ингэж болно гэж үү??? уг нь би ээжийг дууриасан шулуун шудрага зантай гэж бодож байсан гэтэл ээж миний бодож байсан шиг хүн биш байж. зүгээр хүчтэйгийн өмнө толгой гудайж бусдын улыг долоож явдаг сул дорой долигонуур нэгэн байсан хэрэг үү????… одоо энэ муу намайг жинхэнээсээ хэн ч биш зүгээр нэг муу өт хорхой гэж бодож байгаадаа… арай ч дээ… би зүгээр л энэ мууд намайг өмгөөлж хамгаалах хүн байгаа гэдгийг мэдрүүлэх гэсэн юм… гэтэл тэр хамгаалах хүн маань ингэхээр би хэн болж таарах юм бэ???? үгүй ээ…  ийм юм байж болно гэж үү???

би: ээжээ та юу яриад байгаа юм бэ? арай хэтэр ч байна…. хөөе чи муу сайн сонс… ийм байдлыг хараад чиний дотор сайхан болж байна уу??? битгий эндүүр…. би яасан ч чам шиг амьтны өмнө толгой гудайхгүй за юу???

яг энэ үед би уйлах нь… тийм учраас өрөөнөөс яаран гарч явлаа. яагаад гэвэл энэ мууд 2 дах удаагаа өөрийн нулимсаа харуулахыг хүсэхгүй байгаа болохоор тэр…. сургуулийн хашаанаас ууртай бас нулимстай амьтан гарч явлаа… гэтэл ээж араас дуудан…

ээж: хөөе чи… эхийгээ хүлээгээч…

би эргэж харан….

би: эх гэнээ??? та сая эх гэсэн үү??? арай ч дээ… таныг ингэж миний урмыг хугална гэж бодсонгүй… ямар ч үед өөрийгөө таныг дурайсан гэж боддог байлаа… яагаад гэвэл би таныг шулуун шудрага хүн гэж боддог болохоор өөрийнхөө энэ занг таны хамгийн гайхалтай зан чанар гэж бодон бахархдаг байсан. гэтэл та сая яаж байгаан… охиныг чинь алах гэж байсан тэрний өмнө… намайг хэн ч биш зүгээр л нэг өт хорхой болгож орхисоноо мэдэж байна уу???

гээд би чанга гэгч нь уйлан хэлэв…

ээж: үгүй ээ… чи одоо юундаа уйлаад байгаан. чи үхчихээ юу??? эсвэл тахир дутуу болчихоо юуу??? юундаа нулимс унагаад байгаан…

би: арай ч дээ та…

ээж: сонсоогүй юм уу… ТОП-ын гэр бүл гэж байна. Монголд байтугай дэлхийд данстай хамгийн баян гэр бүл…

би: тэгээд тэр мөнгөтэй баян хүмүүс охиныг чинь алах гэж байсан нь таньд хамаагүй хэрэг үү???

ээж: бид жинхэнээсээ тэдний хувьд өт хорхой… эвлэрхэд хэцүү ч энэ бол маргах аргагүй үнэн… биднээс ч илүү мундаг хүмүүс тэдний гэр бүлээр оролдоод сайнаа үзэж байгаагүй… тийм байхад… хэн ч биш бид нар юу хийж чадна гэж…. олон юм бодож энэ тэндэхийн зүйлсд сатааралгүй энэ сургуулийг амжилттай төгс ойлгов уу???

би: энэ сургуулийг гэнээ… бас намайг энд байлгахыг хүсээд байгаа хэрэг үү??? 

ээж: хэрэв чи иймэрхүү амьтадын эсрэг тэмцэхийг хүсэж байгаа бол. тэдэнтэй адилхан хүчтэй байх хэрэгтэй… тэр хүчийг чамд энэ сургууль өгөх болно…

гэж хэлээд ээж түрүүлээд явав…

энэ сургуульд үрэгжлүүлэн сурах гэж үү???? энэ бүгдийн дараа би үнэхээр чадна гэж үү???? хэрэв би эндээс явбал жинхэнээсээ бууж өгсөн болно… тэгэх юм бол тэр А4 ялна гэсэн үг…  гэтэл энэ хүртэл яаж тэслээдээ…. бууж өгөх??? би бууж өгнө гэж үү??? яасан ч яасан ч тэгж чадахгүй ээ… энэ сургуулийг би заавал амжилттай төгсөх болно… заавал…

автобусанд явж байхдаа… ээжийн хэлсэн үгийг маш олон удаа бодлоо… олон удаа бодсоны эцэст ээж минь яагаад тэгэх болсныг ойлгох шиг болов… мэдээж хэрэг миний төлөө. тэдний гар хүрээгүй салбар байдаггүй гэсэн. хэрэв тэдний дургүйг хүргэх юм бол. бид жинхэнээсээ дуусах болохоор тэр… тэмцэхийг тулд хүчтэй байх хэрэгтэй… тийм ээ хүч… гэтэл надад ч тэр манай гэр бүлийнхэнд ч тэр хүч гээд байгаа зүйл байхгүй шүү дээ… одооноос би илүү сайн хичээх хэрэгтэй юм шиг байна….

бид гэртээ ирлээ…. ээжийнхээ санааг ойлгосон боловч… нилээн олон цаг тунирхсан сэтгэлээсээ болоод үг дуугарсангүй… мэдээж хэрэг би түрүүлж алхам хийх хэрэгтэй байх… энэ бүгдийн эцэст надад байгаа хамгийн том эрдэнэ бол гэр бүл гэдгйиг ойлгосон болохоор….

би: ээжээ… тань руу хашхирсанд уучилаарай…

ээж: заза ойлголоо. дахиж тэгэх юм бол ёстой болгож өгнө шүү???

би: юу вэ??? тань шиг ийм ээж байх уу??? охин нь уучлалт гуйж байхад… миний охин гээд тэврэх ч юм уу??? эсвэл үнсэж болно доо… аль эсвэл ээжийнх нь ч гэсэн буруу гэдэг ч юм уу???

ээж: юун нялуун юм… тэгтлээ их тэврүүлж үнсүүлэхийг хүсээд байгаа юм бол аавдаа очиж эрхэл… би энд завгүй байна…

тийм ээ… сая би юу юу бодоод байсан бэ??? гэр бүл гэдгийг ойлголоо ч гэх шиг гахххххххххх шал дургүй хүрчихлээ… 

би: тэгье ээ… таны хэлснээр би аав дээрээ очиж эрхэллээ…

гээд гал тогооноос гарлаа… гэхдээ л би хайртай… тэдэндээ… хэхэ юу ч болсон тэд минь миний эрдэнэ хэвээрэй л байх болно….

……………………….

Солирын Од (10-р хэсэг) /шууд унших бол -> дээр дарна уу/

17 thoughts on “Солирын Од (9-р хэсэг)

    • дараагийн 7 хоногоос завтай болох байхаа удаан хүлээлгэж байгаад уучилаарай. уг нь зав зай гайгүй л байдаг юмсан. одоо бол яалтчгүй зав болохгүй байна ойлгоорой.

Сэтгэгдэл бичих