Солирын Од (3-р хэсэг)

top d.o teacyeon dongwoo 1

Өгүүллэгээ оруулалгүй удсанд уучилаарай. Та бүхэн сайхан шинэлсэн үү. Усан могой жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байж, одтой хийморьтой байхыг хүсэн ерөөе. Хэхэ энэ өгүүллэгийг бичих гэхээр сайхан санаа төрдөггүй ээ. Аль хэдийн хүмүүст 3 хувилбараар хүрчихсэн болохоор. Гэхдээ тэр дор нь бичиж оруулна гэсэн амлалтандаа хүрч аль болох өдөр бүр оруулахыг хичээнэ. Тэгээд бас 3 дах өгүүллэгээ сэтгэгдлийн тоо харж оруулна шүү. 65 хүрэх юм бол дараагийн хэсгийг нь оруулна. та бүхэн ойлгоорой. Мөн сэтгэгдэл үлдээдэг бүх хүмүүстээ баярлалаа 😀

хичээл эхлээгүй байхад ингэвэл цаашид яах болж байна… энэ сургуульд хэрэггүй ч оров уу???? гайхалтай эхний өдрөө ингэж хэлэх гэж???????????

гэтэл араас нэг хүн сайн уу? гэж хэлэх шиг боллоо. гайхаад эргээд хартал

би: сайн уу?

Чимэгээ: сайн. чамтай энд таарсандаа баяртай байна.

би: би ч бас……… энэ сургуульд орохоор болоо юу?

Чимэгээ: тийм ээ. ороогүй байх гэж бодтол тэнцчихсэн байналээ… нээрээ чи ямар ангид хувиарлагдсан бэ? 2лаа уг нь хамт нэг ангид орвол их гоё байхгүй юу???

би: тийм шүү. би лав энэ орчинд дасаж өгөхгүй бололтой. харин сая чамайг хараад ямар их баярлавааазаар таньдаг хүн….

Чимэгээ: тийм ээ. энд удаан байна гэхээр хэцүү санагдаж байна шүү

би: наадах чинь юу гэсэн үг вэ?

Чимэгээ: чи энэ сургуулийн талаар сонсож байгаагүй хэрэг үү???

би: тийм ээ тийм ч их зүйл мэдэхгүй.

гэтэл араас….

туслах: та 2 шинээр ирсэн сурагчид уу?

бид2: тийм ээ…

туслах: тэгвэл сүүлд орж ирсэн 10 сурагчид нэг ангид орох байх гэхдээ юу ч гэсэн эрхлэгчтэй уулзаад үз… би өрөөг нь заагаад өгье…

бид 2: за баярлалаа…

Чимэгээ: сонсов уу??? 2лаа нэг ангид орох юм шиг байна ш дээ…

би: харин тийм ээ… 😀

Эрхлэгчтэй нь уулзаад Чимэгээ бид 2 нэг ангид орохоор боллоо. Ашгүй минь гэж………… хэрэв энэ сургуульд ганцаараа байвал би лав удаан  тэсэхгүй юм шиг байна. хүүхдүүд нь бүгд л хамрандаа баас түрхчихсэн юм шиг ярвайж улцайсан хэдэн юмнууд…. ёстой хэлэх муу үг ч олдохгүй нь

удалгүй сургуулийн жижүүр сурагч гэх охин бид 2-т сургуулийн танилцуулга өглөөтанилцуулгыг хараад бас л уулга алдавэнд байхгүй юм гэж алгаа. юу юу гэнэ вэ? амралтын өрөөусан сан… теннисийн талбай … заза энэ чинь бараг амралтын газар юм биш үү….

Бид 2 энэ тэндэхийг юмыг харж явж байтал Чимэгээ нэг тийшээ явчихаад ирье гээд алга болчихов… дэндүү том болохоор хичээл орох ангиа олохгүй төөрөх юм шиг байна даа. хаанаас ч юм бүү мэд гэнэт нэг ая сонсогдох шиг боловсайн сонсвол морин хуурын ая байлааяагаад ч юм сонирхол төрж ая хаанаас дуугарч байгааг харахаар шийдлээгэтэл хав харанхуй заалны тайзан дээр бүдэгхэн гэрэл тусаж байх нь тэр. гэрлийн голд суух тэр хүн яагаад ч юм гунигтай харагдах шиг. хэдий тийм боловч тоглож буй аялагуу нь үнэхээр сонсголонтойгоор эгшиглэнэ. өөрийн мэдэлгүй заалны дотогш орлоо. энэ үед зүрхний цохилт минь түргэсэх нь надад мэдрэгдлээ….

яагаад тэр хүнийг хараад би ийм сонин болчихвоогэнэт миний хөл хүчтэй гэгч нь өвдөв….

би: яааааааая…….

хөлөө барин хартал урд байсан сандлыг харалгүй цохичихсон бололтойгэтэл нөгөө хүн гайхан надруу харлаа. энэ үед би яг л мод шиг хөшиж орхих нь тэр. ямар балай юм бэ? бурхан минь гэж тэр надруу ирж байна. яанаа би яах ёстой вэ????.. тэр над дээр ирчихээд юу ч хэлэлгүй хараад зогсоод байв…. нүд нь үнэхээр гоё юм… гэхдээ би яагаад ч юм зориглон түүн рүү эгцэлэн харж чадахгүй байлаа

би: уучилаарай… албаар саад болсон юм биш ээ. хүн хүлээж байтал нэг ая сонсогдохоор нь санаандгүй …. санаандгүй л…. 

гээд хартал алга болчихсон байв… заалнаас гараад хартал кордороор намуухан алхаж явах нь харагдав…. саяынх юу байсан бэ? анх удаагаа надад ийм сонин мэдрэмж төрж байна. тэгээд бас маш их сандарлаа 

Чимэгээ: хөөечи хааччихваа. чамайг сая баахан хайлаа ш дээяасан ямар нэгэн юм болоо юу???

би: үгүй ээ…. юу ч болоогүй

Чимэгээ: тэгээд юу ингэтлээ хараад байгаан…

би: сүртэй юм биш ээхарин чи сая хаачсын….

ёооо сая яг юу болох нь тэр вэ??? гэхдээ яагаад надад тийм гунигтай харагдсан юм бол… ямар нэгэн зүйлд шалналж байгаа мэт мэдрэгдсэнюу вэ??? би одоо яаж байна… нэрийг нь ч мэдэхгүй, өмнө нь огтхон ч харж байгаагүй хүндээ санаа зовоод байгаа юм уу дааүнэхээр тэнэг юм…… ийм хачин юм бодохоо боль…………..

Чимэгээтэй хамт явж байгаа хэрнээ… миний анхаарал огтхонч төвлөрөхгүй байлаа… 

Чимэгээ: бид зөв явж байна уу??? яагаад энэ анги нь олдохгүй байгаа юм болоо…

би: юу гэнээ???

Чимэгээ: ингэхэд чи зүгээр үү? түрүүнээс хойш нээх сонин байгаад байх чинь…

би: би зүгээрээ…

төөрч төөрч арай гэж нэг юм ангиа оллоо. Саруулхан том юм гээч. Миний сурч байсан сургуульд манайхан 30-н хэдээрээ шамбааралдаж суудаг байсан. гэтэл энд дөнгөж л 10 хүүхэд нэг ангид сурдаг юм байна. гоё юм өө… 2,3 хичээл орсны дараа их завсарлагаан боллоо 

Чимэгээ: 2лаа нэг анги болдог нь үнэхээр сайн хэрэг шүү…… тийм ээ

би: хэхэ тийм ээ…

Чимэгээ: эндэхийн хоол нь их амттай гэсэн…

гэтэл баахан охид орлилдоод явчихав… юу болсон юм болоо… очоод хартал үүдээр 4 хөвгүүн орж ирж байна. тэднийг харсан охид өөрсдийн ухаангүй мэт орлилдож эхлэв 

би: энэ одоо юу вэ?

Чимэгээ: чи тэдний талаар сонсож байгаагүй юм уу??? тэд их алдартай ш дээ

би: үгүй ээ. би мэдэхгүй юм байна.

Чимэгээ: үнэндээ энэ сургууль байтугай Монгол улсад хамгийн алдартай гэр бүлийн хүүхдүүдбаруун гар талын захад байгаа нь Dongwoo хамгийн алдартай том олон улсын аялал жуучлалын компаны өв залгамжлагч мэдээж хэрэг ганцхан аялал жуучлал биш их дэлгүүр бас хэд хэдэн том газрын эзэн. мэдээж гэр бүлийн гол бизнес нь аялал жуучлал…

харин нөгөө захынх болохоор Taecyeon… тэднийх эртний эдлэлээр хамгийн нэр хүндтэй гэр бүлд тооцогддог. Монгол гэлтгүй маш олон улсад эртний эдлэлийн салбар дэлгүүртэй баян гэхэд дэндүү баян айлдаа. Харин энэ Taecyeon-ны талаар олигтой яриа бараг гардаггүй юм. Ихэнх муу яриа нь дандаа охидтой холбоотой өөрөөсөө 5,6 бүүр тэрнээс илүү насны зөрүүтэй эгч нартай үерхээд дээд тал нь 3,4 хоноод л хаячихдаг гэсэн. 

би: юу гэнээ??? байж боломгүй юм…

Чимэгээ: харин тийм ээ… гэхдээ олны үг ортой гэдэг дээ… одоо зүүн талаасаа 2 дах нь бол D.O тэдний гэрийнхэн үе дамжсан улс төрч хүмүүс байсан гэдэг. Монголын хамгийн том сэхээтэн гэр бүлийн хүндээ…. Тэднийх ч бас баян гэхдээ мөнгө гэхээсээ илүү нэр хүнд  ихтэй гэр бүлийн хүүхэд

түүнийг хартал нөгөө морин хуур тоглож байсан хүн мөн байлаа. одоо ч гэсэн нүдний харц нь гунигтай санагдаж байна.  тэгээд бас яагаад би ингэтлээ догдлоод байгаа юм болоо

Чимэгээ: харин тэр баруун талаасаа 2 дах нь хөрөнгийн хэмжээгээр Монголд 1 номер, дэлхийд эхний 5-т орох ______________-ын ганц хүү. Тэдний гар хүрээгүй бизнес гэж байдаггүй. Монголын хамгийн анхны үндэстэн дамнасан корпорацийн эзэн… дэндүү гэхэд дэндүү нөлөө бүхий гэр бүлдээ. Мэдээж хэрэг энэ бүгдийн цорын ганц өв залгамжлагч нь ТОР. нэг ёсондоо энэ 4-ийн ахлагч нь гэсэн үг

би: чи эд нарын талаар ямар сайн мэддэг юм бэ?

Чимэгээ: харин тийм ээ. энэ сургуульд орох гэж 3 жилийн өмнөөс л хөөцөлдөж эхэлсэн. тэгээд бага сага зүйлс судалсан гэх үү дээ

би: тэгээд эд нар бүгд нээх сонин нэртэй юм. гадаад хүмүүс юм уу???

Чимэгээ: үгүй ээ. Тэд нарын хоч нь. мэдээж хэрэг Монгол нэртэй. зүгээр л өөрсдийгөө тэгж хочилсон юм байналээ. Гэхдээ хамгийн сонин нь тэднийг  хэн ч хэзээ ч жинхэнэ нэрээр нь дуудаггүй гэсэн. Гэр бүлийнхэн нь хүртэл……

би: ямар тэнэг юм бэ? гэрийнхэн нь хүртэл үү???

сайн хараад байсан чинь тэр нэг ТОР гээд байгаа юм намайг шалбааг дээр унчихсан байхад хэнэгч үгүй дорд үзсэн нөгөө хөгийн амьтан мөн байна ш дээ…. ёооо бүүр зэвүү хүрчихлээ… тэглээ гээд би яах билээ хий дэмий дотроо бухимдан тэднийг харж зогсов…

гэтэл хүүхдүүд бүгд нэг зүйлд санаа зовсон байдалтай уулга алдаж эхлэвгайхан хартал…. санаандгүй нэг хүүхэд ширүүн төрхтэй нөгөөх амьтны урд нь бүдэрч унаад гутланд нь хүрчихэжяагаад хүүхдүүд ийм сүртэй хүлээж аваад байгааг сайн ойлгохгүй л байна.

***: ууууучилаарай… би санаандгүйнамайг үнэхээр уучилаарай….

гээд нөгөө хүүхэд ихэд айж түгшсэн байдалтай цамцныхаа ханцуйгаар гутлыг нь арчив

ТОР: хүрэхээ боль. надад хүрэхээ боль гэж байна шүү

гэж чанга дуугар хашхирав… энэ ямар сүртэй амьтан бэ??? яагаа ч үгүй байхад юун сүртэй юм

***: би би зүгээр л…. намайг үнэхээр уучилаарай

ТОР: чи миний хэлсэн үгийг сонсохгүй байгаа юм уу? наад халтар цамцны хэсгээрээ миний гутланд битгий хүрээд байхөгийн муу гуйлгачин….

энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй уур минь хүрчихэв. очоод нэг сайн цохиж аваад ухаан суулгамаар амьтан уу үгүй юу???

Чимэгээ: хөөе чи яах нь вэ???

би: юу яахнав гэж… нэг сайн сургаж өгье. энэ одоо хэн болчихоод хүнийг гуйлгачингаар нь дуудаад байгаан….

Чимэгээ: хэрэггүй ээчи үнэхээр тэдний талаар мэддэггүй хэрэг үү??? гуйяа  илүү дутуу үйлдэл хийх хэрэггүй

***: юууууу??? …. намайг уучлаарай…

ТОР: би чиний наад уучлалаар чинь яах юм……..

гээд барьж явсан ундаагаа түүн рүү асгачихав

ТОР: өрөвдөлтэй өчүүхэн амьтан одооноос нүдэнд минь өртөх хэрэггүй шүү

гэж хэлээд түүний  хуруун дээр нь хэнэг ч үгүй гишиглээд гарчихлаабайж боломгүй юм энэ ямар аймар амьтан бэ???  хүнтэй ингэж харьцаж болно гэж үү????

миний урдуур тэд явж өнгөрлөө болдогсон бол нэг сайн болгож өгөхгүй юуу!!!муу хөгийн амьтан гэж амандаа бувтнатал тэр миний зүг эргэн  харавямар зэвүүн харцтай юм бэ???

Чимэгээ: хөөе түүн рүү ингэж харах хэрэггүй ээхурдан харцаа буулгаачээчамд сайн зүйл огт болохгүй шүү… энэ сургуульд яаж орлоодоо....

гэхэд ээж аав минь санаанд оров. манайг энд тэнцсэнд хамгийн их баярласан хүн бол надаас илүү гэр бүлийнхэн миньмөнгө төгрөгөөр хомс байдаг хэрнээ сургалтын төлбөрийг яаж ийж байгаад төлнө гэсэн тэдний минь сэтгэл…. тэгж бодтол би яаж ч чадалгүй харцаа доош буулгалааүнэхээр уур минь хүрч байна. энэ сургуульд ийм байдалтай сурах хэрэг байгаа гэж үү??? 

Чимэгээ: тэд явчихлаа… ингэхэд чи яаж байгаа юм бэ?…  үнэхээр энэ сургуулийн талаар юу ч сонсоогүй хэрэг үү???

би: юу сонсоно гэж… ийм тэнэг сургууль гэдгийг нь үү???

Чимэгээ: саяын 4 бол энэ сургуулийн эздийн хүүхдүүд. хамгийн их хувийг ТОРын гэр бүлийнхэн эзэмшдэг. хэрэв тэдний гэр бүлийнхнийг хаант улс гэвэл ханхүү нь ТОР байхгүй юу. ханхүү гэж байна.

би: ханхүү гэнээбурхан минь гэж бас ханхүү байхнээ…. инээд хүрчихлээ…

Чимэгээ: инээх зүйл биш шүү… дараа нь үнэхээр эвгүй зүйлтэй орооцолдож мэднэ.

үнэндээ хүүхдүүд яагаад тэднээс ингэтлээ их айгаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. нөгөө хүүхэд газар сөхөрч суусан хэвээрээ л байлаатэгээд бас хэн ч тэрэнд туслахгүй юм. үнэхээр ойлгох юм алга энэ ямар сонин сургууль вэ

би: үнэхээр ойлгох юм алга яагаад хүүхдүүд тэрэнд туслахгүй байгаа…

Чимэгээ: түүн дээр очих хэрэггүй ээ.

би: яагаад???

Чимэгээ: миний үгэнд ороо… би энэ сургуулийн талаар дэндүү олон зүйл сонссон. хэрэв А4-н хэн нэгнийх нь дургүйг хүргэсэн хүнтэй ойр байх л юм бол түүнтэй адил гадуурхагдаж энэ сургуулиас гарахаас өөр аргагүй болдог гэсэн.

би: А юу гэнээ???

Чимэгээ: А4

би: тэр чинь бас юу вэ???

Чимэгээ: өөрсдийгөө тэгж нэрлэдэг юм шиг байналээ…… Amazing four гэсэн байхаа….

би: аmazing юу гэнээ инээдтэй юм… элэг хөших нь байна…..

надад ч үзэж туулах юм их гарах бололтой. уг нь би ийм хүн биш л юмсан. шудрага бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч байснаа санахгүй юм байна. гэтэл сая арай ч дээ ингэж болно гэж үү???

үнэхээр хачин бас утгагүй өдрийн дараа гэртээ харилаахонх удаан дарсан боловч хэнч тайлж өгсөнгүй хүн байхгүй байгаа бололтойтүлхүүрээр онгойлгон дотогш орлоо….

ээжид болсон бүгдийг хэлж эндээс гардаг ч юм уу? хүн сурах гэж тэнд орсон болохоос биш ямар хүн амьтны харцын аясаар явах гэж орсон биш дээядаж байхад ээж намайг заавал энд сургана гээд байдаггол нь ээжийн бодлыг өөрчлөх хэрэгтэйгэхдээ яагаад ч юм нөгөө дээрэлхүүлсэн хүүхдийн дүр төрх миний бодлоос гарахгүй юм. уг нь тэрэнд туслах хэрэгтэй байсан ч тэгж чадаагүй.

…………………………………….

нэг мэдсэн унтчихаж. нойр хүрч байсан ч гэсэн ам цангаж байгаа болохоор ус уухаар бослоогэтэл гал тогооны өрөөнд хэн нэгэн нь уйлах чимээ гаравюу болоод байгаа юм болоо 

аав: хөгшин юундаа уйлаад байгаа юм бэ дээ

ээж: чи юугаа мэддэгийн… энэ амьдралыг чинь би л авч явж байна. чамд ер нь нэмэр болж байгаа юм байна уу??? хоолны сав болохоос цаашгүй….

аав: тийм ээ… би хоолны сав… та нарт нэмэр болохгүй нэрмээс болж явдагтаа би үргэлж санаа зовж чадах бүхнээ хийх юмсан гэж боддог…. энэ гэрийг авч явах ёстой эр хүн нь байж тэгж чаддагүйдээ намайг баяртай байдаг гэж бодоо юу???

ээж: ямар ч байсан охиныгоо энэ сургуулийг нь амжилттай төгсгөх хэрэгтэй… тийм болохоор одооноос чи ажил хайж ол… чи бид 2 ингээд өнгөрлөө гэхэд 2 хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох хэрэгтэй биз дээ

ээж минь хэл ам нь хатуу ч их ухаантай сайн хүн. ингэтлээ их тэмүүлж миний төлөө бүхнээ зориулж байхад өөр сургуульд орно гэж урмыг нь хугалах хэрэггүй юм шиг байна. тэгэхээр тэвчих хэрэгтэй гэсэн үг үү???? за яахав энэ дөнгөж эхний өдөр. яах ийх учраа олоод авчихвал бүх зүйл өөр болох байх

…………………………………………………

дахин шинэ өглөө эхэллээ…. тэр балай сургууль руу явна гэхээр үнэхээр дургүй хүрч байна. Гэхдээ юу ч болсон гэсэн заавал амжилттай төгсөнө. Би айлын том охин тийм учраас энэ амьдралыг өөрчлөх хүн нь би гэсэн үг._. тэгэхээр улам хичээх хэрэгтэй дээ………..

нөгөөх дугуйгаа унан явлаа…хичээл эхлэхээс нилээн өмнө сургууль дээр очлоо. яагаад гэвэл дахиал намайг дугуй унаж ирсэнг хараад хүүхдүүд шоолох учраас сургуулийн ард хүн амьтны нүдэнд өртөхөөргүй газар сайн гэгч нь цоожилж тавилаа…

ангидаа ортол хэнч алга. мэдээж би эрт ирсэн болохоор хүн байхгүй байх нь ойлгомжтой шүү дээ…

Солирын Од (4-р хэсэг) /шууд унших бол -> дээр дарна уу/

14 thoughts on “Солирын Од (3-р хэсэг)

    • хэхэ тийм ээ. мэдээж хэрэг өгүүллэг бичиж байсан ариун туршлага байхгүй болохоор бага зэрэг онцгүй байгаа байхаа тэгсэн ч гэсэн өгүүллэгийг маань уншиж дэмжиж байгаад баярлалаа::::

Сэтгэгдэл бичих